Tuesday, October 13, 2009

My baby room - Хэрхэн тохижуулах вэ



Зөвхөн том хүн гэлтгүй хүүхдэд ч гэсэн орон зай хэрэгтэй. 
Энэ өрөөнд таны гэр бүлийн хамгийн хүндтэй гишүүн болох бяцхан үр тань ихэнх цагаа өнгөөрөөх учир эн тэргүүнд тохилог, дулаан байх учиртай. Гэхдээ зөвхөн энэ хоёр хүчин зүйлийг хангасан байхад бүх зүйл ОК болчихгүй.



Өнгө
Охидийн өрөөнд зөөлөн ягаан, хөвгүүдийн өрөөнд цэнхэр юмуу хүчирхэг өнгөний хослол болох хөх улаан өнгийг сонгох нь түгээмэл байдаг. Хээний хувьд охидод цэцэг, хөвгүүдэд геометрийн дүрс ноогдох нь элбэг. Гэхдээ сүүлийн үед ээж аав нар янз бүрийн өнгөний хослолийг сонгох болж. Жишээ нь охидод хөвгүүдийн адил цайвар цэнхэр эсвэл гүн цайвар ягаан буюу лавандар цэцгийн зөөлөн ягаан өнгийг сонгож байна. Харин хөвгүүдэд улаан шаргал эсвэл ногоон өнгө хэрэглэж байна. Түүнчлэн охидод баяр баясгаланг бэлэгдэн зөөлөн улаан өнгийг улбар шартай, харин онгироо хүү нарт цэнхэр ба зөөлөн ногоон өнгийг хослуулан хэрэглэвэл тохиромжтой.
Хэрэв та зоригтой, шинэлэг байх дуртай бол улбар шар, үзмэн ягаан, шар, ногоон өнгөнүүдийг хэрэглээд үзээрэй. Солонгын 7 өнгө эсвэл цайвар үзмэн ягаан өнгө ямар ч хүйсний хүүхдэд тохироно.
Ханын будгийг сонгохдоо хэтэрхий эрээн, хурц тод өнгө сонгохоос зайлсхийгээрэй. Хэтэрхий хурц тод өнгө нь хүүхдийн нүдийг ядрааж тайван бус байдалд оруулдаг. Хамгийн тохиромжтой өнгө бол цайвар шаргал өнгө юм. Учир нь цайвар шаргал өнгө өрөөг дулаахан тохилог харагдуулахаас гадна дараа нь өөр өнгөөр будахад амар байдаг.

Ханын хээ

Хүүхдийнхээ өрөөний хананд хээ гаргахыг хүсэж байгаа бол гүнзгий юм бодох хэрэггүй. Судал, зураас, цагираг, чихэр, давалгаа, үүл гэх мэт хээнүүдийг түгээмэл ашигладаг. Та дээрх хээг гаргах тусгай чимэглэлээс гадна өөрөө будсан ч болно. Гэхдээ судал тавихдаа контраст ихтэй буюу эсрэг тэсрэг өнгө хэрэглэх хэрэггүй. Жишээ нь шар ба хар зураас.
Зураас нь дараах утгыг агуулдаг.
· Босоо зураас = хүчтэй
· Хэвтээ зураас = тайван
· Долгион = зөөлөн
· Ташуу зураас = хөдөлгөөн
Хээний өнгийг солиход ихээхэн өөрчлөлт гардаг. Цэцгэн хээ хэзээ ч хоцрогддоггүйн дээр судал болон дөрвөлжин хээтэй хослуулж болно.

Гэрэлтүүлэг
Хэдийгээр гэрэлтүүлэг интерьерийн чухал хэсэг ч гэлээ хүүхдийн өрөөнд ч гэсэн орхигддог. Хүүхдийн өрөөний чийдэнгийн гэрэлтүүлгийг тохируулдаг, өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэхүйц чийдэнг таазанд болон хананд байрлуулбал зүгээр. Шөнө хүүхдийн живх солиход таазны гэрэл тод байдгийн дээр нүдэн дээр нь шууд тусдаг учир жижиг чийдэнг хананд байрлуулбал тохиромжтой. Удирдлагатай чийдэн байвал бүр тохиромжтой.

Шал
Угааж цэвэрлэхэд тохиромжтой мод юмуу паркет эсвэл ламинатан шал байвал зүгээр. Хивс эсвэл дрож нь тоос их татдаг, бүрэн цэвэрлэгдэггүй учраас харшил үүсгэх магадлал их байдаг учир хүүхдийн өрөөнд тохиромжгүй юм. Гэхдээ хүүхэд тоглоход зориулж хивсэнцэр тавьж болох ч угааж цэвэрлэхэд амрыг нь бодвол даавуун дэвсгэр илүү тохиромжтой. Өнгөний хувьд цайвар, бараан эсвэл эрээн, хээтэй загвараас илүү завсрын, бүдэг өнгөтэй дэвсгэр зохимжтой.


Тавилга
Хүүхдийн өрөөны тавилгыг ижилсүүлэх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр өрөө цэвэр тохилог харагддаг. Харин хэт их тавилга тавихгүй байхыг хичээгээрэй. Тавилга сонгохдоо бат бөх, аль болох лакдаагүй, арчиж цэвэрлэхэд хялбар байвал зохино.
Хэрвээ хүүхдийн өрөөний иж бүрэн тавилга авах гэж байгаа бол хүүхдийн ор (бүүвэйлдэг орны хамт), хүүхэд хуурайлах ширээ, хүүхдийн хувцасны шүүгээ зэргийг хамт авбал зүгээр. Мөн ээж нарт хүүхдээ хөхүүлж суух юм уу бүүвэйлж суухад зориулсан тухтай сандал байхад илүүдэхгүй. Өнгөний хувьд цагаан болон байгалийн өнгөтэй модон тавилгууд хамгийн тохиромжтой. Хүүхэд бүрт тавилга авна гэвэл зардал өндөр тусна. Дээр нь ягаан, цэнхэр гэх мэт өнгөтэй тавилга авахаас зайлсхийж, харин цэцгийн сав, тоглоом, ханын зураг гэх мэт ойр зуурийн хэрэглээнийх нь эд зүйлс, жижиг хэрэглэл, чимэглэлийг хүүхдийнхээ хүйсэнд тааруулаад өнгө тохируулан аваарай. Гэхдээ санхүү таны хувьд асуудал биш бол өөр хэрэг л дээ.

0 comments on "My baby room - Хэрхэн тохижуулах вэ"

Post a Comment

Миний бяцхан үр хуанлийг хаанаас авч болох вэ?

1. Номун Ерөөл ХХК-ийн байр

2. УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (5 давхар)

3. Хорооллын НОМИН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (4 давхар)

4. Хорооллын БИЛЭГ их дэлгүүр
Номын тасаг (1 давхар)

5. BRAVO SHOP
Baby bravo-2 (Их дэлгүүрийн зүүн урд)
Mini bravo-2 (Гурван гал худалдааны төвийн 1 давхарт)
Baby bravo (1-р төрхийн зүүн талд)

6. METRO MALL
Мир номын тасаг (1 давхар)

7. 1-Р ТӨРӨХ
Мон Фарм (1 давхар)

8. ХҮҮХДИЙН АПТЕК
Хорооллын BSB-ийн эсрэг талд

Followers

Хаяг

Номун Ерөөл ХХК

СБД, 10-р хороо, 16а 3 тоот.
Утас: 9664-8991, 9917-9374.
Yahoo ID: ch_shinee15@yahoo.com
 

Миний бяцхан үр Copyright 2009 All Rights Reserved Baby Blog Designed by Ipietoon | All Image Presented by Online Journal


This template is brought to you by : allblogtools.com | Blogger Templates