Monday, December 21, 2009

Хүүхдийн өрөөнд тавилгыг байрлуулахад юуг анхаарах вэ?

0 comments
1. Хүүхдийн өрөөний интерьер ба аюулгүй байдал.
• Хүүхдийн бүх тавилга цонхноос хол байхад зүгээр. (Хүүхэд чинь удахгүй л мөлхөж, авирч хөдөлгөөнд орно. Түүнд цонх руу авирах боломж бүү олгоорой)
• Хүүхдийн өрөөний тавилганаас хол байх зүйлс:
o Халаагуур (пар)
o Цахилгааны үүсгүүр
o Цонхны оосор
• Хүүхдийн тавилганы өнцөг бүрт хамгаалалт хий
• Хүүхдийн тавилга нь ширүүн гадарга, хурц ирмэг, ил гарсан үзүүргүй байхаас гадна хагарч бутрах материалаар хийгдээгүй байвал зохино
• Тавилга бат бөх, тогтвортой байх хэрэгтэй
• Бүх түгжээ сайн түгжигддэг байна
• Онгойж унах аюул байгаа эсэхийг анхаар


2. Нэгдүгээрт хүүхдийн орыг байрлуул. Тоос шороо багатай, нарны гэрэл шууд тусахааргүй байх ба хүүхэд өрөөг бүхэлд нь сонирхон харж болохуйц байрлалыг сонгоорой. Харин ор сонгохдоо хашилт хоорондын зай багатай, өндөр намыг тохируулдаг байвал зохино. Энэ нь хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэх үед орноос унах аюулаас хамгаална. Хүүхдийн орыг ямар ч тохиолдолд гэрэл болон разетканы хажууд байрлуулж болохгүй. Гэрийнхээ бүх разетканд хүүхдийн хамгаалалт хийвэл зүгээр.


3. Хүүхдийн өрөөний интерьер ба практик. Бүүвэйлдэг ор сандлын хажууд байвал зүгээр. Харин сандалыг цонхны ойролцоо байрлуулснаар ээж хүүхдээ хөхүүлэх үед амрангаа, гадагшаа эргэн тойрноо харах боломжой юм. Түүнчлэн сууж байгаа газраасаа цаг харагдаж байхаар бодолцоорой. Мөн хүүхэд хуурайлах ширээ ортой ойр байх тусам хүүхдийн живхийг солиход амар байна.


4. Тавилгыг халаагуур, агааржуулагч, цонх юмуу электрон эд зүйлстэй хөндлөн байрлалд тавихаас зайлсхий.


5. Анхаарлын төв хэсгийг олж тогтоо. Энэ нь магадгүй цонх эсвэл таны зураг зурах гэж байгаа хана, өрөөний голд байрлуулахаар төлөвлөсөн бөөрөнхий хэлбэртэй хүүхдийн ор байж болох юм. Гэхдээ ямар ч дизайн гаргасан бай энэ хэсэгт та болон таны хүүхэд амрахад зориулагдсан байна.


6. Тэнцвэртэй байдал. Тавилгын том хэсгүүдийг нэг газар бөөгнөрүүлэх бус тарааж тавих бөгөөд өнгө болон хээг зохицуулна. Мөн мод болон даавуун материалын зохилдлогоог анхаарч тэнцвэртэй оруулаарай.


7. Өрөө болон тавилганы харьцаа. Өөр хүүхдийн өрөөнд төгс харагдаж байгаа тавилга таны гэрт нэг бол хэтэрхий том, эсвэл хэтэрхий жижигхэн харагдаж болох юм.


8. Энгийн биш хэлбэртэй тавилга. Өрөөний буланд хөндлөн тавьсан тавилга жижиг өрөөг том болгож харагдуулдаг. Булантай ширээний хана талын өнцөгт бамбарууш тавьбал хөөрхөн чимэг болно.


9. Хэтэрхий урт өрөөг хуваа. Хэрвээ таны хүүхдийн өрөө хэтэрхий урт бол тавилгаараа хуваа. Магадгүй та өрөөний нэг талд хүүхдийн ор байрлуулсан бол ханын зураг юмуу цонх нөгөө талд нь байхаар бодолцоорой.


10. Танайд хангалттай зай бий юу. Хүүхдийн өрөөний тавилга бөөгнөрсөн мэт сэтгэгдэл төрж байна уу? Тийм бол хэрхэн зайлсхийх вэ?


• Хэрвээ хуурайлдаг ширээ юмуу хувцасны шүүгээг хаалганы ойролцоо байрлуулсан бол хаалга чөлөөтэй онгойхоор байрлуул
• Шүүгээний урд 3 алхам (гүйдэг хаалгатай бол хамаарахгүй)
• Хүүхдийн орны эргэн тойронд 55 см орчим хоосон талбай гаргаарай.


Тавилгаа байрлуулахаасаа өмнө өрөөний план зургийг цаасан дээр зурж тавилгын байрлалыг дуртай байрлалдаа тавьж харж байгаад интерьерээ төлөвлөж болно.

Миний бяцхан үр хуанлийг хаанаас авч болох вэ?

1. Номун Ерөөл ХХК-ийн байр

2. УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (5 давхар)

3. Хорооллын НОМИН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (4 давхар)

4. Хорооллын БИЛЭГ их дэлгүүр
Номын тасаг (1 давхар)

5. BRAVO SHOP
Baby bravo-2 (Их дэлгүүрийн зүүн урд)
Mini bravo-2 (Гурван гал худалдааны төвийн 1 давхарт)
Baby bravo (1-р төрхийн зүүн талд)

6. METRO MALL
Мир номын тасаг (1 давхар)

7. 1-Р ТӨРӨХ
Мон Фарм (1 давхар)

8. ХҮҮХДИЙН АПТЕК
Хорооллын BSB-ийн эсрэг талд

Followers

Хаяг

Номун Ерөөл ХХК

СБД, 10-р хороо, 16а 3 тоот.
Утас: 9664-8991, 9917-9374.
Yahoo ID: ch_shinee15@yahoo.com
 

Миний бяцхан үр Copyright 2009 All Rights Reserved Baby Blog Designed by Ipietoon | All Image Presented by Online Journal


This template is brought to you by : allblogtools.com | Blogger Templates