Thursday, July 8, 2010

Миний бяцхан үр хуанлийг хөтлөх заавар

0 comments

"Миний бяцхан үр" хуанлийг хөтлөхийн өмнө зааврыг уншиж танилцаарай. Хуанлийг хөтлөхөд хялбар бөгөөд сонирхолтой байх болно.

Хүүхдийнхээ мэндэлсэн өдрийг хүснэгтийн эхний мөрнөөс эхлэн тэмдэглээрэй.

Жишээ:
Та 5-р сарын 8-нд төрсөн гэж гэж бодьё. Эхний нүүрэнд хүснэгтийн дээр 5-р сар гэсэн стикер наана. 8-ний өдрийг хуанли хөтлөх зааврын календариас харж төрсөн гаригийн харалдаа хуанлийн эхний мөрөнд Мэндэлсэн өдөр гэсэн стикерээ наана. 8-аас эхлэн 9, 10, 11 гэх мэт бичсээр 6-р сарын 8 буюу хүүхэд 1 сар хүрэхэд дараагийн хуудаснаас эхлэх ба 6-р сар гэсэн стикерийг наана.
Хэрвээ та сарын 10-аас 31-ны хооронд төрсөн бол өөрөөр хэлбэл 5-р сарын 15 нд төрсөн бол  5-6 сар сарын стикер наана.

Monday, December 21, 2009

Хүүхдийн өрөөнд тавилгыг байрлуулахад юуг анхаарах вэ?

0 comments
1. Хүүхдийн өрөөний интерьер ба аюулгүй байдал.
• Хүүхдийн бүх тавилга цонхноос хол байхад зүгээр. (Хүүхэд чинь удахгүй л мөлхөж, авирч хөдөлгөөнд орно. Түүнд цонх руу авирах боломж бүү олгоорой)
• Хүүхдийн өрөөний тавилганаас хол байх зүйлс:
o Халаагуур (пар)
o Цахилгааны үүсгүүр
o Цонхны оосор
• Хүүхдийн тавилганы өнцөг бүрт хамгаалалт хий
• Хүүхдийн тавилга нь ширүүн гадарга, хурц ирмэг, ил гарсан үзүүргүй байхаас гадна хагарч бутрах материалаар хийгдээгүй байвал зохино
• Тавилга бат бөх, тогтвортой байх хэрэгтэй
• Бүх түгжээ сайн түгжигддэг байна
• Онгойж унах аюул байгаа эсэхийг анхаар


2. Нэгдүгээрт хүүхдийн орыг байрлуул. Тоос шороо багатай, нарны гэрэл шууд тусахааргүй байх ба хүүхэд өрөөг бүхэлд нь сонирхон харж болохуйц байрлалыг сонгоорой. Харин ор сонгохдоо хашилт хоорондын зай багатай, өндөр намыг тохируулдаг байвал зохино. Энэ нь хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэх үед орноос унах аюулаас хамгаална. Хүүхдийн орыг ямар ч тохиолдолд гэрэл болон разетканы хажууд байрлуулж болохгүй. Гэрийнхээ бүх разетканд хүүхдийн хамгаалалт хийвэл зүгээр.


3. Хүүхдийн өрөөний интерьер ба практик. Бүүвэйлдэг ор сандлын хажууд байвал зүгээр. Харин сандалыг цонхны ойролцоо байрлуулснаар ээж хүүхдээ хөхүүлэх үед амрангаа, гадагшаа эргэн тойрноо харах боломжой юм. Түүнчлэн сууж байгаа газраасаа цаг харагдаж байхаар бодолцоорой. Мөн хүүхэд хуурайлах ширээ ортой ойр байх тусам хүүхдийн живхийг солиход амар байна.


4. Тавилгыг халаагуур, агааржуулагч, цонх юмуу электрон эд зүйлстэй хөндлөн байрлалд тавихаас зайлсхий.


5. Анхаарлын төв хэсгийг олж тогтоо. Энэ нь магадгүй цонх эсвэл таны зураг зурах гэж байгаа хана, өрөөний голд байрлуулахаар төлөвлөсөн бөөрөнхий хэлбэртэй хүүхдийн ор байж болох юм. Гэхдээ ямар ч дизайн гаргасан бай энэ хэсэгт та болон таны хүүхэд амрахад зориулагдсан байна.


6. Тэнцвэртэй байдал. Тавилгын том хэсгүүдийг нэг газар бөөгнөрүүлэх бус тарааж тавих бөгөөд өнгө болон хээг зохицуулна. Мөн мод болон даавуун материалын зохилдлогоог анхаарч тэнцвэртэй оруулаарай.


7. Өрөө болон тавилганы харьцаа. Өөр хүүхдийн өрөөнд төгс харагдаж байгаа тавилга таны гэрт нэг бол хэтэрхий том, эсвэл хэтэрхий жижигхэн харагдаж болох юм.


8. Энгийн биш хэлбэртэй тавилга. Өрөөний буланд хөндлөн тавьсан тавилга жижиг өрөөг том болгож харагдуулдаг. Булантай ширээний хана талын өнцөгт бамбарууш тавьбал хөөрхөн чимэг болно.


9. Хэтэрхий урт өрөөг хуваа. Хэрвээ таны хүүхдийн өрөө хэтэрхий урт бол тавилгаараа хуваа. Магадгүй та өрөөний нэг талд хүүхдийн ор байрлуулсан бол ханын зураг юмуу цонх нөгөө талд нь байхаар бодолцоорой.


10. Танайд хангалттай зай бий юу. Хүүхдийн өрөөний тавилга бөөгнөрсөн мэт сэтгэгдэл төрж байна уу? Тийм бол хэрхэн зайлсхийх вэ?


• Хэрвээ хуурайлдаг ширээ юмуу хувцасны шүүгээг хаалганы ойролцоо байрлуулсан бол хаалга чөлөөтэй онгойхоор байрлуул
• Шүүгээний урд 3 алхам (гүйдэг хаалгатай бол хамаарахгүй)
• Хүүхдийн орны эргэн тойронд 55 см орчим хоосон талбай гаргаарай.


Тавилгаа байрлуулахаасаа өмнө өрөөний план зургийг цаасан дээр зурж тавилгын байрлалыг дуртай байрлалдаа тавьж харж байгаад интерьерээ төлөвлөж болно.

Tuesday, October 13, 2009

My baby room - Хэрхэн тохижуулах вэ

0 comments

Зөвхөн том хүн гэлтгүй хүүхдэд ч гэсэн орон зай хэрэгтэй. 
Энэ өрөөнд таны гэр бүлийн хамгийн хүндтэй гишүүн болох бяцхан үр тань ихэнх цагаа өнгөөрөөх учир эн тэргүүнд тохилог, дулаан байх учиртай. Гэхдээ зөвхөн энэ хоёр хүчин зүйлийг хангасан байхад бүх зүйл ОК болчихгүй.



Өнгө
Охидийн өрөөнд зөөлөн ягаан, хөвгүүдийн өрөөнд цэнхэр юмуу хүчирхэг өнгөний хослол болох хөх улаан өнгийг сонгох нь түгээмэл байдаг. Хээний хувьд охидод цэцэг, хөвгүүдэд геометрийн дүрс ноогдох нь элбэг. Гэхдээ сүүлийн үед ээж аав нар янз бүрийн өнгөний хослолийг сонгох болж. Жишээ нь охидод хөвгүүдийн адил цайвар цэнхэр эсвэл гүн цайвар ягаан буюу лавандар цэцгийн зөөлөн ягаан өнгийг сонгож байна. Харин хөвгүүдэд улаан шаргал эсвэл ногоон өнгө хэрэглэж байна. Түүнчлэн охидод баяр баясгаланг бэлэгдэн зөөлөн улаан өнгийг улбар шартай, харин онгироо хүү нарт цэнхэр ба зөөлөн ногоон өнгийг хослуулан хэрэглэвэл тохиромжтой.
Хэрэв та зоригтой, шинэлэг байх дуртай бол улбар шар, үзмэн ягаан, шар, ногоон өнгөнүүдийг хэрэглээд үзээрэй. Солонгын 7 өнгө эсвэл цайвар үзмэн ягаан өнгө ямар ч хүйсний хүүхдэд тохироно.
Ханын будгийг сонгохдоо хэтэрхий эрээн, хурц тод өнгө сонгохоос зайлсхийгээрэй. Хэтэрхий хурц тод өнгө нь хүүхдийн нүдийг ядрааж тайван бус байдалд оруулдаг. Хамгийн тохиромжтой өнгө бол цайвар шаргал өнгө юм. Учир нь цайвар шаргал өнгө өрөөг дулаахан тохилог харагдуулахаас гадна дараа нь өөр өнгөөр будахад амар байдаг.

Ханын хээ

Хүүхдийнхээ өрөөний хананд хээ гаргахыг хүсэж байгаа бол гүнзгий юм бодох хэрэггүй. Судал, зураас, цагираг, чихэр, давалгаа, үүл гэх мэт хээнүүдийг түгээмэл ашигладаг. Та дээрх хээг гаргах тусгай чимэглэлээс гадна өөрөө будсан ч болно. Гэхдээ судал тавихдаа контраст ихтэй буюу эсрэг тэсрэг өнгө хэрэглэх хэрэггүй. Жишээ нь шар ба хар зураас.
Зураас нь дараах утгыг агуулдаг.
· Босоо зураас = хүчтэй
· Хэвтээ зураас = тайван
· Долгион = зөөлөн
· Ташуу зураас = хөдөлгөөн
Хээний өнгийг солиход ихээхэн өөрчлөлт гардаг. Цэцгэн хээ хэзээ ч хоцрогддоггүйн дээр судал болон дөрвөлжин хээтэй хослуулж болно.

Гэрэлтүүлэг
Хэдийгээр гэрэлтүүлэг интерьерийн чухал хэсэг ч гэлээ хүүхдийн өрөөнд ч гэсэн орхигддог. Хүүхдийн өрөөний чийдэнгийн гэрэлтүүлгийг тохируулдаг, өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэхүйц чийдэнг таазанд болон хананд байрлуулбал зүгээр. Шөнө хүүхдийн живх солиход таазны гэрэл тод байдгийн дээр нүдэн дээр нь шууд тусдаг учир жижиг чийдэнг хананд байрлуулбал тохиромжтой. Удирдлагатай чийдэн байвал бүр тохиромжтой.

Шал
Угааж цэвэрлэхэд тохиромжтой мод юмуу паркет эсвэл ламинатан шал байвал зүгээр. Хивс эсвэл дрож нь тоос их татдаг, бүрэн цэвэрлэгдэггүй учраас харшил үүсгэх магадлал их байдаг учир хүүхдийн өрөөнд тохиромжгүй юм. Гэхдээ хүүхэд тоглоход зориулж хивсэнцэр тавьж болох ч угааж цэвэрлэхэд амрыг нь бодвол даавуун дэвсгэр илүү тохиромжтой. Өнгөний хувьд цайвар, бараан эсвэл эрээн, хээтэй загвараас илүү завсрын, бүдэг өнгөтэй дэвсгэр зохимжтой.


Тавилга
Хүүхдийн өрөөны тавилгыг ижилсүүлэх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр өрөө цэвэр тохилог харагддаг. Харин хэт их тавилга тавихгүй байхыг хичээгээрэй. Тавилга сонгохдоо бат бөх, аль болох лакдаагүй, арчиж цэвэрлэхэд хялбар байвал зохино.
Хэрвээ хүүхдийн өрөөний иж бүрэн тавилга авах гэж байгаа бол хүүхдийн ор (бүүвэйлдэг орны хамт), хүүхэд хуурайлах ширээ, хүүхдийн хувцасны шүүгээ зэргийг хамт авбал зүгээр. Мөн ээж нарт хүүхдээ хөхүүлж суух юм уу бүүвэйлж суухад зориулсан тухтай сандал байхад илүүдэхгүй. Өнгөний хувьд цагаан болон байгалийн өнгөтэй модон тавилгууд хамгийн тохиромжтой. Хүүхэд бүрт тавилга авна гэвэл зардал өндөр тусна. Дээр нь ягаан, цэнхэр гэх мэт өнгөтэй тавилга авахаас зайлсхийж, харин цэцгийн сав, тоглоом, ханын зураг гэх мэт ойр зуурийн хэрэглээнийх нь эд зүйлс, жижиг хэрэглэл, чимэглэлийг хүүхдийнхээ хүйсэнд тааруулаад өнгө тохируулан аваарай. Гэхдээ санхүү таны хувьд асуудал биш бол өөр хэрэг л дээ.

Monday, September 7, 2009

Миний бяцхан үр хуанли

0 comments















Миний бяцхан үр хуанли нь миний өдөр тутмын хэрэгцээ болсон. Хуанлийг хөтлөхдөө хүүхдийнхээ хөөрхөн зургуудаас сонгож оруулдаг. Тэгээд санах хэрэгтэй зүйлс болон төлөвлөгөөгөө тэмдэглэдэг. Хүүхдээ салхилуулах, эм өгөх гээд түүнтэй минь холбоотой хэрэгтэй мэдээллийг сануулж байдаг. Үрийн минь шинээр сурсан анхны сайхан үйл явдлуудыг хөгжилтэй наадаг зургаар илэрхийлсэн байдаг. Тиймээс өдөр бүр хийдэг хамгийн сонирхолтой зүйл минь энэ болсон юм.


Sunday, September 6, 2009

1 comments

Миний бяцхан үр хуанли нь хананд өлгөдөг, 12 нүүртэй, эмчийн зөвлөгөөтэй өөрөө бүрэн зохион байгуулж болох цорын ганц дурсгалт хуанли юм.
Та хүүхдийнхээ сар бүрийн зургийг нааж, амьдралын анхны чухал үйл явдлуудыг тэмдэглэн, хөгжилтэй наадаг зургаар чимээрэй.

Анх удаа төрсөн болон хэдийн олон хүүхдийн ээж болсон завгүй, ажил хэрэгч бүсгүй танд тэмдэглэл, төлөвлөгөөгөө бичихэд, өдөр тутмын ажлаа амжуулахад туслах зорилготой бөгөөд хуанлийг хөтлөхөд сонирхолтой, амьдралыг аз жаргалтай болгох нэгэн шалтгаан болно гэдэгт итгэлтэй байна.


Хуанлийг хөтлөхийн өмнө заавартай танилцаарай. Нэмэлт мэдээллийг 99179374 утсаар авах бөгөөд зааврыг өөртөө авахыг хүсвэл мэйл бичээрэй. Танд заавал явуулна.

Миний бяцхан үр хуанлийг хаанаас авч болох вэ?

1. Номун Ерөөл ХХК-ийн байр

2. УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (5 давхар)

3. Хорооллын НОМИН ИХ ДЭЛГҮҮР
Нярайн тасаг (4 давхар),
Номын тасаг (4 давхар)

4. Хорооллын БИЛЭГ их дэлгүүр
Номын тасаг (1 давхар)

5. BRAVO SHOP
Baby bravo-2 (Их дэлгүүрийн зүүн урд)
Mini bravo-2 (Гурван гал худалдааны төвийн 1 давхарт)
Baby bravo (1-р төрхийн зүүн талд)

6. METRO MALL
Мир номын тасаг (1 давхар)

7. 1-Р ТӨРӨХ
Мон Фарм (1 давхар)

8. ХҮҮХДИЙН АПТЕК
Хорооллын BSB-ийн эсрэг талд

Followers

Хаяг

Номун Ерөөл ХХК

СБД, 10-р хороо, 16а 3 тоот.
Утас: 9664-8991, 9917-9374.
Yahoo ID: ch_shinee15@yahoo.com
 

Миний бяцхан үр Copyright 2009 All Rights Reserved Baby Blog Designed by Ipietoon | All Image Presented by Online Journal


This template is brought to you by : allblogtools.com | Blogger Templates